М.Энхболд орон нутаг дахь сурталчилгаагаа өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа маргааш дуусна.
Нийт 18 хоног үргэлжилсэн сурталчилгааны хугацаанд МАН, АН, МАХН-ын гурван нэр дэвшигч нийслэл Улаанбаатар болон 21 аймгаар явж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан иргэд сонгогчидтойгоо нүүр тулж уулзлаа.
Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд орон нутаг дахь сурталчилгаагаа өндөрлөсөн байна. Тэрбээр үлдэж буй хугацааг нийслэлийн иргэд сонгогчидтой уулзахад зориулах аж.

Б.Туул