Монголбанкны салбар, бүртгэлийн байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 10:21:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Баянхонгор аймгийн Монголбанкны салбартай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд, Банк, санхүүгийн салбарын ажилчид болон улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх ажил хийгдэх аж. Түүний дараа, Иргэдийн улсын бүртгэлийн болон банк, санхүүгийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.
Үр дүнд нь, "Иргэд банк, санхүүгийн талаар өргөн мэдлэгтэй болж, хөрөнгийн зах зээлд өөрийн өмчөө эдийн засгийн эргэлтэд хуулийн хүрээнд зөв оруулж, үр шимийг хүртэх чадамжийг эзэмшсэн байх, улсын бүртгэлийн эрх зүйн үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй болсон байхад оршино. Мөн иргэдийн хугацаа хэтэрсэн, найдваргүй өрийн хэмжээ буурах, улсын бүртгэл, банк, санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэргэжпийн ур чадвар сайжирч банк, санхүүгийн гэрээ хэлцэл байгуулахдаа хүний эрхийг хөнддөг, зөрчдөг аливаа асуудлыг бууруулна" гэсэн зорилготойг албаныхан хэлж байна.
                                                                                                                      Б.Мөнхзул

 
Холбоотой мэдээ