Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд шалгалтын нислэг үйлдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-20 08:14:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд агаарын хөлөг суултанд орох үед газрын навигацийн дэмжлэг үзүүлдэг төхөөрөмжүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг амжилттай хийсэн талаар ЗТХЯ-наас мэдээлэв.

Энэхүү шалгалтын нислэгийг ИНЕГ-ын Нислэгийн журам боловсруулалтын албаны шалгалтын нислэгийн баг “Геосан” компанийн Cessna Caravan 208B агаарын хөлгөөр үйлджээ. Шалгалтаар доголдол илрээгүй тул VRB-53D загварын “Бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч”,  LDB-103 загварын “Зай хэмжигч төхөөрөмж” станцуудын тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

Энэхүү төхөөрөмжүүдийг хүлээн авснаар тус нисэх буудалд агаарын хөлөг буулгах, хөөргөх бүрэн боломжтой болж буй юм. Удахгүй DVOR, DME станц, Normarc 7000B загварын “Хэрэглэлээр буулт үйлдэх” системийг хүлээн авах шалгалтын нислэг үйлдэх аж. Эдгээр нислэгийг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ