Гар бөмбөгийн аваргуудыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 15:52:20

Энэ сарын 30-аас 11 сарын 01-ны хооронд Төв аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохионо.

“Зөв залуус” клуб, “Хөгжлийн хүчилтөрөгч” ТББ-ын нэрэмжит тэмцээн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд залуучуудыг  нас харгалзахгүй өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулахын зэрэгцээ азтай хөгжөөн дэмжигч шалгаруулана. Зохион байгуулагчид тэмцээний зорилгыг “Нисдэг бөмбөг” хэмээгддэг гар бөмбөгийн спортыг сурталчилах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал  ач холбогдолтой хэмээн тодотгож байна. 

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ