В.Путин шууд нэвтрүүлгээр иргэдийн асуултад хариулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Москва /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-ны өдөр Москвагийн цагаар 12:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 15 дахь удаагаа “Прямая линия с Путиным” шууд нэвтрүүлэгт оролцож иргэдийнхээ асуултад хариулах гэж байна.
Энэхүү шууд нэвтрүүлгийг 2001 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд В.Путин төрийн тэргүүн байхдаа 10 удаа, Засгийн газрын тэргүүн байхдаа 4 удаа оролцож байв.
Оросын ард иргэд В.Путинээс хүссэн асуултаа урьдчилан илгээх естой бөгөөд хэд хэдэн хэлбэрээр асуултыг хүлээн авдаг аж. Жишээ нь тусгай дугаарын утсаар, мессеж, цахимаар, шуудангаар, видео бичлэгээр гэх мэт.
Хоёр хоногийн дараа болох шууд нэвтрүүлэгт одоогийн байдлаар нийт 1,3 сая асуулт цуглаад байна. Эдгээр асуултыг ангилан хамгийн сонирхолтой, түгээмэл асуудалд Ерөнхийлөгч В.Путин 3-4 цагт багтаан хариулах юм.
Энэ удаад Оросын иргэдийн хамгийн их сонирхож буй асуултыг харахад нийгэм, эдийн засгийн тухай асуултууд зонхилж байгаа аж. Түүнчлэн тэтгэвэр тэтгэмж хангалттай бус, дэд бүтэц хөдөө орон нутагт хэзээ хөгжих зэрэг асуултаас гадна В.Путины хувийн амьдралын талаар ч хүмүүс их сонирхжээ.
“Прямая линия с Путиным” шууд нэвтрүүлэг “Первый канал”, “Россия 1”, “Россия 24” сувгаар мөн “Маяк”, “Вести ФМ”, “Радио Россия” радиогоор шууд цацагдана.

Москва хот
Л.Нандинцэцэг
Л.Нандинцэцэг