Тагнуул хийсэн хэргээр 4 японыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-30 13:51:23

БЭЭЖИН. /NHK/. Тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн Японы дөрвөн иргэнийг баривчилсан гэж БНХАУ албан ёсоор мэдэгджээ.

Зүүн нутгийн Жөзян муж дахь цэргийн байгууламжийн ойролцоогоос нэг японыг тавдугаар сард баривчилсан гэж БНХАУ-ын Засгийн газар мэдэгджээ. Зүүн хойд нутгийн Ляонин мужийн БНХАУ-Умард Солонгосын хилийн ойролцоогоос мөн сард бас нэгэн японыг баривчилсан гэж мэдэгдэлд дурсан байна.

Харин баривчилсан япон эмэгтэйг зургадугаар сард шоронд хорьсон бөгөөд одоогийн байдлаар түүнийг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байна. Бээжингээс баривчлагдсан залууг зургаан сараас хойш гэрийн хорионд байлгаж байна гэж мэдэгдэлд мөн дурдав.

БНХАУ дахь Японы дипломат төлөөлөгчийн газрын хүмүүс баривчлагдсан дөрвөн хүнтэй уулзсан байна. Юунаас болж баривчлагдав, тэдний биеийн байдал ямар байгаа зэрэг мэдээллийг албаны хүмүүс цуглуулж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн хэнийг ч улсын хуулийн дагуу баривчлах болно гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ