Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-09 13:41:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
 
Хуралдааны эхэнд БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг тус тус томилов.
 
Үүний дараа Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжиж баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эцэслэн батлав.
 
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Б.Туул
Холбоотой мэдээ