Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг 2 саяар үнэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:52:23

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны шилдэг бүтээлийг‬ тодруулах уралдаан зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Уламжлал болгож байгаа тус уралдааныг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий “ клуб болон “Англо Американ” компаниас 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Байгаль орчны салбарын ‪өргөн хүрээний сэдвээр‬ сэтгүүлчид бүтээлээ ирүүлэх боломжтой бөгөөд тухайн онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн байх ёстой.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь хэвлэмэл болон сайт‬, “ТВ болон Радио‬” гэсэн 2 төрлөөс гадна энэ жилээс ‎Орон нутгийн сэтгүүлчид болон гэрэл зураг‬ гэсэн ‪дөрвөн төрөл‬ тус бүрт хоёр байр шалгаруулахаар шийдвэрлэжээ. Төрөл тус бүрийн тэргүүн байрт 2 сая төгрөг, дэд байрт 1,5 сая төгрөгийн шагнал хүртээх бөгөөд нийт шагналын сан нь 14 сая төгрөг юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд