Могойд хатгуулж нас барсан гэдэг нь тогтоогдоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-07 17:53:10
Өмнөговь  /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нэгэн эмэгтэй могойд хатгуулсаны улмаас амиа алдсан тухай мэдээлэл тараад байгаа билээ.
Энэ талаар тус аймгийн 
БОЭТ-ийн дарга М.Энхээ "Могойд хатгуулсан гэсэн өгүүлэмжтэй байгаа. Гэхдээ яг хатгуулсан эсэхийг шүүх эмнэлгээр тогтооно" гэлээ. 

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьят 28 настай эмэгтэй О нь могойд хатгуулсан байдалтай ирж, аймгийн БОЭТөвд хэвтэн эмчлүүлсэн боловч эмчилгээний үр дүн гаралгүй нас барсан аж. 
Энэ дашрамд могойн талаар сонирхуулахад говь цөлийн бүсийг мөлхөгчдийн эх нутаг гэдэг бөгөөд олны нэршиж заншсан "номхон бор" могой элбэг байдаг аж. Дэлхий нийтэд могойг оролдоогүй үед өөрөө эхэлж бусад руу дайрдаггүй гэж үздэг байна. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ