“Би ирээдүйн их мастер” шатрын тэмцээнийг анх удаагаа зохиов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн ивээл дор Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Батчимэгийн нэрэмжит “Би ирээдүйн их мастер” шатрын тэмцээнийг анх удаагаа Архангай аймагт зохион байгууллаа. Шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, уг спортод авьяастай сурагчдыг нээн илрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд өсвөрийн 120 гаруй шатарчид оролцсон юм. Тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг улсын аварга шаогаруулах тэмцээнд бэлтгэн оруулах юм.
Их мастер Т.Батчимэг “Миний өвөө, эмээ, ээж Архангайн уугуул. Миний ирээдүйн амжилтыг эх үндэс энэ нутгаас эхтэй гэж боддог. Ийм ч учраас Архангайн ирээдүйн их мастеруудыг төрүүлэх зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер болсныхоо хувьд хүүхэд багачуудаа бүх л талаар нь дэмжих нь миний үүрэг” хэмээн хэлж байв.
Оюуны их спортыг хүүхэд багачуудынхаа дунд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч, энэ тэмцээнийг жил бүр зохиож байхаар боллоо.

Б.Гэрэлт-Од