Гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага авах 7032-3-102 утас ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 14:12:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл, дуудлага авах 7032-3-102 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ.
Одоогоор тус утсанд дуудлага ирсний дагуу найман иргэнд тусламж, зөвлөгөөг өгч, нэг иргэнийг "Хамгаалах байр"-нд хүргүүлэхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай холбож өгсөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25  дугаар  зүйлийн  25.1.2-т “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллуулах” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх утсыг ажиллуулж байгаа юм. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийн талаар хэнд, хаана, яаж хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд шуурхай тусламж хүргэх, хамгаалах боломжтой болж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ