Дүүргийн Прокурорын ажилтнуудад хугацаатай үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-28 13:20:51

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэгрүүн зөвлөх М.Энх-Амгалан ШШГЕГ-ын харьяа зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцав.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 405, 461 дүгээр ангиудаар орж, хорих ангийн шалган нэвтрүүлэх байр, эмнэлэг, сэжигтэн, яллагдагч нарын хорих өрөөний нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил, хоригдогсдын эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг үзэж, холбогдох албан тушаалтнуудад зөрчил, доголдол арилгах, санал хүсэлт, гомдлын мөрөөр ажиллах, хууль тогтоомжийг боловсронгуй болгон, санаачлагатай ажиллах талаар үүрэг даалгавар өгчээ.

ШШГЕГ, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн прокурорын газрын ажилтнуудад ч хугацаатай үүрэг өгч, биелэлтийг эргэн танилцуулахыг Ерөнхий прокурор даалгав.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ