“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-13 13:07:20
Булган /МОНЦАМЭ/Булган аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулсан “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээнд сумаасаа шалгарсан 7 цэцэрлэгийн 84 хүүхдүүд оролцлоо.
Булган сумын 1-р цэцэрлэгийн “Зохицуулагч” баг түрүүлж, мөн сумын 7-р цэцэрлэгийн “Цагаан шонхор” баг, Рашаант сумын цэцэрлэгийн “Бид чадна” баг удааллаа.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 аяны хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдэд замын хөдөлгөөний соёл дадал сургах, зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тэмцээнийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин аймгийн Засаг дарга, ГХУСАЗЗ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Албан журам даатгагчдын холбоо, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага хамтран ажиллалаа гэж аймгийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажилтан, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг мэдээллээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ