“Буянт-Ухаа 2” хорооллоос квот авсан иргэдийн эрхийг цуцалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-27 15:12:53

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар барьж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан төрийн болон  аж ахуйн нэгж байгууллагын орон сууц худалдан авах эрхийг өнөөдөр албан ёсоор цуцалж, зах зээлд нээлттэй худалдаалах шийдвэр гаргасан байна. 

Квотоор байр авах эрхтэй иргэд, албан байгууллагыг  10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпорацид өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулсан. Тэгвэл уг товлосон хугацаанаас даруй хоёр 7 хоногийн дараа квотоор орон сууц авах эрхийг цуцалж, иргэдэд нээлттэй худалдаалахаар болжээ.

 

 

Холбоотой мэдээ