Балтийн тэнгисийн орнууд цахилгаан шугам сүлжээгээ Польшийн нутгаар дамжуулан ЕХ-той холбоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВИЛЬНЮС. /VOA/. Балтийн тэнгисийн орнууд болох Литва, Латви, Эстони улсууд Орос улсаас хамааралтай байдлыг багасгах үүднээс цахилгаан шугам сүлжээгээ Польш улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ЕХ-ны бусад гишүүн улсуудтай холбох асуудлаар санал нэгджээ.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн орнуудын цахилгаан шугам сүлжээ Беларусь болон Орос улсын сүлжээтэй өнөөг хүртэл нэгдмэл хэвээр байна.
2004 оноос дээрх гурван улс ЕХ болон НАТО-ын гишүүн болсон юм. Балтийн орнуудын эрх баригчид Оросоос хамааралтай хэвээр байх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд Оросын цахилгаан шугам сүлжээний талаар ил тод мэдээлэл байхгүй байгаа нь түүний найдвартай тогтвортой эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа аж.
Орос улс Балтийн орнуудад нийлүүлэх цахилгаан эрчим хүчээ тасалж байгаагүй, тасална гэж сүрдүүлж байгаагүй боловч Литва улсын хувьд, эрчим хүчний систем нь Оростой холбоотой байгаа явдлыг үндэсний аюулгүй байдалд учрах томоохон эрсдэл гэж үзэж байна.
Одоогоор Оросын Калининград хотын эрчим хүчний шугам сүлжээ нь Балтийн улсуудаар дамжин Оросын эх газартай холбоотой байгааг зохицуулах шаардлагатай байгаа юм. 2025 он гэхэд хэрэгжүүлсэн байхаар төлөвлөж байсан Оросын сүлжээнээс салгах төсөл хойшлогджээ. Учир нь, тухайн орнууд Литва-Польшийн хоорондох шугам сүлжээг ашиглах уу эсвэл Эстони-Финландыг холбон усан доогуур кабель татах уу гэсэн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Европын Комиссын дэргэдэх судалгааны төвийн хийсэн судалгаагаар, эрчим хүчний шугамаа Польш улсаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн боломжтой, найдвартай гэдэг нь тогтоогдсон гэж Литва улсын Эрчим хүчний яамны төлөөлөгч “Reuters” агентлагт өгсөн ярилцлагандаа дурджээ.
Х.Сарнай