Үүл буудаж бороо оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-08 16:59:28
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрынхан үүл буудаж бороо оруулжээ. Тус байгууллага цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх энэ жилийн ажлаа эхлүүлээд байгаа юм.
Цаг уурчид хуурайшилт ихтэй Баян-Уул суманд хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж, лхагва гарагийн шөнө 00.40-01.00 цагт үүлэнд нөлөөлөх пуужин хөөргөсөн байна. Үүний дагуу хуурайшилт их болон түймрийн голомттой байсан нутгийг хамран  Баян-Уул, Дашбалбарт 15мм, Баяндунд 10мм, Гурванзагал, Цагаан-Овоо суманд 6мм, Сэргэлэнд 2мм, бусад нутгаар 0.0-1.0 мм тунадас оржээ.
Цаг агаарт нөлөөлөх энэхүү ажиллагааг аймгийн УЦУОШГ-ын “Онон Бороо” экспедиц 2012 оноос хойш хийж гүйцэтгэж байгаа юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ