Бан Гы Мүн Испани, Швейцарьт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-27 11:53:53

НҮБ. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мүн энэ долоо хоногт Испани, Швейцарьт айлчилж, хэт давруу үзэлтэй тэмцэх болон хүний эрхийг дэмжин сахиулах тухай хэд хэдэн арга хэмжээнд оролцоно гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.

Бан Гы Мүн энэ сарын 28-нд Испанийн Мадрид хотод айлчилж, тус улсын НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцоно гэж Дужаррик мэдэгджээ.

10 дугаар сарын 29-нд Испанийн хааны ордонд болох ойн арга хэмжээний үеэр Бан Гы Мүн тус улсын хаан, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд болон төрийн бусад өндөр тушаалтнуудтай уулзах бөгөөд үүнийхээ дараа Испанийн Гадаад хэргийн сайдтай хамтарсан мэдэгдэл хийнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн хэт давруу үзэлтэй тэмцэж, түүнээс урьдчилан сэргийлэх “Madrid+10” бага хурлын хаалтын хуралдаанд Бан Гы Мүн голлох сэдвүүдээр үг хэлнэ гэж мэдэгдэлд дурдав.

10 дугаар сарын 30-нд Бан Гы Мүн Швейцарийнн Женев хот руу нисэж, Олон улсын улаан загалмайн хорооны ерөнхийлөгч Петер Маурертэй уулзаж, 31-нд тэд хэвлэлийн бага хурал хийнэ гэж Дужаррик мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ