Тоног төхөөрөмж хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-04 15:56:23
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн “Булган хангай” МСҮТ 7.7 сая төгрөгийн өртөг бүхий  биеийн тамирын 8 төрлийн тоног төхөөрөмжтэй боллоо. Хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо, сурч боловсрох нөхцөл боломжийг хангах зорилгоор “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Булган хангай” нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс энэ тоног төхөөрөмжийг хандивласан байна.
Тус сургууль 4 төрлөөр дугуйлан секц хичээллүүлдэг юм.
“Дэлхийн зөн” олон улсын байгууллага тус аймагт үйл ажиллагаа явуулсан 17 жилийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 
М.Батжаргал
Холбоотой мэдээ