УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-д тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-26 17:29:17

Монгол, БНСУ-ын хооронд сонгодог урлаг, тэр тусмаа дуурийн урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцаа өнөөдөр 3 дахь жилтэйгээ золгож байна.

Хамтын үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 17-18-нд дэлхийн алдарт Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" дуурийг БНСУ-ын найруулагч Ан Ху Вон найруулж Монголын үзэгч олонд хүргэсэн юм.

Үүний үргэлжлэл болгон ирэх сард УДБЭТ-ын гоцлол дуучид болон симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ тус улсад хүрэлцэн очиж "Лучиа ди Ламмермур" дуурь, "Цөмөөхэй" балет болон Монголын гала концертыг Тежон, Пусан, Сөүл хотноо тоглох гэж байна. Уран бүтээлчид удахгүй тус улсыг зорих юм.

Тоглолтын бэлтгэл ажил, сургуулилтад орохоор УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Р.Доржхорол, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, менежер Б.Болор нар тус улсад хүрэлцэн очоод ажиллаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ