Украины орон нутгийн сонгуулийн ирц 46.62 хувьтай байв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-26 13:21:12

КИЕВ. /RIA Novosti/. Ням гарагт болж өнгөрсөн Украины орон нутгийн сонгуулийн ирц 46.62 хувьтай байсан бөгөөд тус улсын баруун бүсийн оршин суугчид хамгийн идэвхтэй оролцсон бол Донбасс болон өмнөд бүс нутагт сонгуулийн ирц хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Энэ тухай Украины Сонгуулийн төв хороо цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Орон нутгийн сонгуульд Тернополь мужийн оршин суугчид хамгийн идэвхтэй оролцжээ. Тус мужид сонгогчдын ирц 56.5 хувьтай байсан байна. Тус мужийн дараа  сонгогчдын 56.31 хувь нь саналаа өгсөн Львов муж, 55.29 хувийн ирцтэй Волынь муж,  52.85 хувийн ирцтэй Ивано-Франковск муж, 50.83 хувийн ирцтэй Ровно муж, 50.8 хувийн ирцтэй Хмельницкий муж болон 50.17 хувийн ирцтэй Винниц муж  тус тус оржээ.

Харин Украины зүүн нутагт сонгогчдын ирц хамгийн доогуур үзүүлэлттэй байсан байна. Донецк мужид сонгогчдын 31.65 хувь нь саналаа өгсөн бол Луганск мужид сонгогчдын ирц 35.27 хувьтай байсан байна. Мөн Херсон мужид 37.41 хувьтай, Николаев мужид 38.48 хувьтай гарчээ. Украины нийслэл Киев хотод сонгогчдын 41.87 хувь нь саналаа өгсөн байна.

Тус улсад ням гарагт сонгуулийн шинэ хуулийн дагуу орон нутгийн сонгууль болсон юм. Муж, хотууд болон дүүргүүдийн зөвлөлийг пропорциональ тогтолцоогоор сонгосон байна. Сонгуулийн дүнг 11 дүгээр сарын 4-нөөс өмнө нэгтгэж гаргах ёстой бөгөөд тав хоногийн дотор танилцуулах ёстой.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ