Грекийн сэтгүүлчид бүх нийтээрээ ажил хаяхыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-23 11:23:02

АФИН. /Sputnik/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын айлчлал болж байхад Грекийн сэтгүүлчдийн “ESIEA” холбоо 24 цагийн бүх нийтийн ажил хаялт зарлахыг афинчуудад уриалав.

Ажил хаялт аравдугаар сарын 23-ны баасан гарагт орон нутгийн цагаар өглөөний 6 цагт эхэлнэ хэмээн пүрэв гарагт тус холбоо цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“ESIEA” сэтгүүлчийн ёс зүйт үйл ажиллагаа, үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалж, халамжийн эрх болон бие даан санхүүжихийг дэмжинэ гэсэн байр суурьтай байна.

24 цагийн ажил хаялтын үер Грекийн хувийн болон төрийн бүх суваг гарахгүй юм.  Энэ үеэр Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын айлчлал таараад буй юм. Олланд пүрэв гарагт Грекийн удирдлагуудад зээлдэгчдэд өрөө төлөх асуудлыг хэлэлцэж эхлэхийг уриалахаар хүрэлцэн ирсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ