Тайваньд муур, нохойг хүний хэрэгцээнд зориулан нядлахыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНТАЙПЕЙ. /Reuters/. Муур болон нохойг хүний хэрэгцээнд зориулан нядлахыг хориглох тухай хуулийн төслийг Тайванийн парламент баталжээ.
Хууль зөрчсөн хүмүүст их хэмжээний торгууль ногдуулах эсвэл хоёр хүртэлх жилийн хорих ял оноож, нэр болон зургийг нь олон нийтэд дэлгэх аж.
Тайванийн амьтан хамгаалах хуулийг боловсронгуй болгох зорилгоор дээрх хуулийн төслийг баталжээ.
“Эдийн засгийн зорилгоор” муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдын мах, арьс үсийг худалдан борлуулахыг хориглох тухай хуулийн төслийг 2001 онд Тайваньд баталж байсан юм.
Нэгэн цагт нохойн мах нь тайваньчуудын байнгын хэрэглээ байсан бол одоо энэ амьтныг гэр бүлийн гишүүдийнхээ нэг гэж үздэг болжээ.
Г.Доржханд