3 дугаар сард Германд 15 мянган дүрвэгч иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-11 12:46:31

БЕРЛИН. /ANADOLU/. 2017 оны 3 дугаар сард Германд 14976 дүрвэгч ирсэн тухай Германы Дотоод хэргийн яам мэдээллээ.

Дүрвэгчдийн дотроос хамгийн олон нь Сирийн иргэд /3679/, иракчууд /1402/, афганчууд /1017/, эритрейчүүд /907/ байгаа ажээ.

Дээр дурдсан хугацаанд Туркээс Германд 495 дүрвэгч ирсэн бол он гарснаас хойш Германд нийтдээ 47 249 дүрвэгч ирсэн байна.

Оны эхний гурван сарын хугацаанд  Туркээс Германд 1524 дүрвэгч иржээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ