Багийн Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургуулилтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-23 16:33:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн бүх багийн Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургуулилтад хамрууллаа.

Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, дайчилгааны төлөвлөгөөг тодотгох, орон нутгийнханд цэргийн зохион байгуулах арга зүйг эзэмшүүлэх, дадлага олгох, тэдний ажилд дэмжлэг үзүүлэхээр “Цэргийн бэлтгэл” сургалтыг зохион байгуулсан ажээ. Тус аймгийн 58 багийн Засаг дарга нарт  дээрх сургалтыг  “Говийн бүсийн сургалтын төв”-д хоёр өдрийн турш зохион байгуулсан байна.

Энэхүү ажлыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд ихэнх багийн дарга нар шинэчлэгдсэн учир оны эхэнд зохион байгуулснаа тэд онцолж байна. “Батлан хамгаалах зорилт, үйл ажиллагаа”, “Зэвсэгт хүчний шинэчлэл өнөө ба ирээдүй”, “Цэргийн бүртгэл түүнийг зохион байгуулах”, “Цэргийн бэлтгэл үүрэгтний шилжилт хөдөлгөөнийг бүртгэх журам”, “Цэрэг татлага, халалт, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг зохион байгуулах”, “Цэргийн насны залуусын боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэхэд багийн үүрэг оролцоо”, “Цэргийн дүйцүүлэх албаны төрөл, онцлог”, “Зарлан мэдээлэлтийн боломжит сувгууд, зарлан мэдээлэлт явуулах журам” гэх зэрэг цэргийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой чухал сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ