Судалгаа: Азиуд Японыг сайн талаас нь хардаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:57:45

ВАШИНГТОН. /NHK/. Ази-Номхон далайн орнуудын иргэдийн дийлэнх нь Японд эерэг хандлагатай байдаг болохыг АНУ-ын “Pew” судалгааны төвийн судалгаа харуулжээ.

Ази-Номхон далайн орнуудын иргэд бие биенийхээ тухай ямар бодолтой байдаг талаар АНУ-ын “Pew” судалгааны төв судалгаа хийсэн байна. Судалгаанд 11 орны 15 мянга гаруй иргэн оролцжээ.

Өчигдөр гарсан судалгааны дүнгээс үзвэл, судалгаанд оролцсон хүмүүсийн 71 хувь нь Японыг эерэг өнцгөөс хардаг байна. Харин оролцогчдын 57 хувь нь БНХАУ-д тааламжтай ханддаг гэсэн бол 47 хувь нь Өмнөд Солонгосыг сонгожээ.

Малайз, Вьетнам, Филиппин, Австралиас оролцсон хүмүүсийн 80 гаруй хувь нь Японд таатай ханддаггүй болохоо илэрхийлсэн байна. БНХАУ-аас оролцсон хүмүүсийн ердөө 12, Өмнөд Солонгосоос оролцсон хүмүүсийн 25 хувь нь Японыг эерэг талаас нь хардаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Урт хугацааны түүхийн санал зөрөлдөөн болон газар нутгийн маргаан зэргээс болж Японд тааламжтай хандах иргэдийн тоо цөөн байгаа болохыг АНУ-ын судалгааны төв онцолсон байна.

Дэлхийн үйл хэрэгтэй холбогдох асуудалд Япон, БНХАУ, Энэтхэгийн удирдагчдын алинд илүү итгэл хүлээлгэх вэ гэсэн асуултад БНХАУ-ын дарга Си Зиньпин 48 хувийн дэмжлэг авсан бол Шинзо Абэ 43 хувийн дэмжлэгтэй удаалсан байна. Харин Нарендра Моди 39 хувийн дэмжлэг авчээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд