Швейцарь хамтын ажиллагааны доголдлоос болж осол гарсан гэв

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-10-21 16:41:47

МОСКВА.  /Sputnik/.  Францын хилийн орчимд Оросын парламентын гишүүдийн сууж явсан онгоц, Швейцарийн цэргийн тийрэлтэт онгоцонд хэт ойртсон осол хамтын ажиллагааны доголдлоос болсон гэж Швейцарь үзсэнийг Оросын парламентийн доод  танхимын Гадаад хэргийн хорооны дарга лхагва гарагт мэдээллээ.

Агаарын осол нь даваа гарагт Женев рүү нисч явсан Оросын агаарын тээврийн онгоц руу Францын агаарт үл таних тийрэлтэт онгоц маш ойртон ирснийг Орос эхлээд Францын агаарын хүчний онгоц хэмээн таамаглажээ. Сүүлд нь Швейцарийн онгоц байсныг тодорхойлсон байна.

“Швейцарийн доод танхимын дарга Стефано Россинитэй энэ осол хоёр талын хамтын ажиллагааны доголдлоос гарсныг хэлэлцсэн бөгөөд дэлгэрэнгүй тайлбар дипломат бичгээр ирэх болно” хэмээн Алексей Пушков "Известия" сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ