Парламентын сонгуульд ялагдсан гэдгээ Голландын хэт барууны үзэлтнүүд хүлээн зөвшөөрлөө

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-03-16 08:59:20

ГААГА./TASS/. Голландын хэт барууны үзэлтнүүдийн Эрх чөлөөний нам өчигдөр болсон парламентын сонгуульд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг тус намын дарга Герт Вилдерс мэдэгдлээ.

“Мэдээж бид хамгийн том хүчирхэг нам болохыг хүссэн, гэвч Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам яллаа. Гэхдээ энэ нам парламентад 9 суудлаа алдаж байгаа бол манай нам өмнөхөөс дөрвөөр илүү суудал авсан. Энэ талаас нь харах юм бол бид ялагчид юм” гэж тэрбээр хэлжээ.

Саналын хуудсыг тоолж дуусахад, Ерөнхий сайд Марк Рютте-гийн тэргүүлдэг Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам парламентын нийт 150 суудлаас 31-ийг нь авснаар ялалт байгуулсан байна. Хэт барууны үзэлтнүүдийн  Эрх чөлөөний нам, түүнчлэн “Христийн ардчилсан уриа” нам болон “Ардчилагчид-66” нам тус бүр 19 суудал, “Зүүний ногоонтнууд”-ын нам 16, Социалист нам 14 суудал авчээ.  

Одоо эрх баригч эвслийг бүрдүүлэхийн тулд ердийн олонх болох 76 депутатын дэмжлэг хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулийн дүнг харвал, эвсэл байгуулахад наад зах нь 4 улстөрийн нам оролцох бололтой. Тэгэхээр хэлэлцээ маш хүнд нөхцөлд явагдахаар байна.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ