Марафон гүйлтэд 300 гаруй иргэн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-15 19:29:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол цэрэг - 96” бүх нийтийн марафон гүйлт Баянхонгор хотноо боллоо.

Баганат талбайгаас 10 цагт хөдөлсөн тус марафон гүйлтэд 28 байгууллагын 300 гаран тамирчин оролцож, 5 километрт гүйсэн байна. Гүйлтэд эрэгтэйчүүдээс “Хонгор нутаг спорт аялал” клубын тамирчин М.Санжаасүрэн, эмэгтэй төрөлд Есөн булаг 9 дүгээр багийн иргэн М.Энхзаяа нар түрүүлжээ. Харин тусгай төрөлд Зэвсэгт хүчний 339дугаар ангийн алба хаагч дэд ахлагч М.Мижиддорж барианд түрүүлж орж ирсэн байна.

"Монгол цэргийн өдөр", зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан марш тактик, марафон гүйлт болон бусад тэмцээн уралдааны шагналыг маргааш 16:00 цагт болох Баярын хурал дээр гардуулах аж. 

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ