Даланжаргаланд 173 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-10 15:00:20

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан  сум энэ жил Орон нутгийн хөгжлийн 173 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ.

Үүнээс өмнөх онд эхлээд дуусаагүй байсан  төсөл  арга хэмжээнд 80 сая төгрөгийг зарцуулах бол  40 сая төгрөгөөр сумын Иргэний танхимыг тохижуулахаас гадна  30 сая төгрөгөөр сумын төвийн багуудын хаягжуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

Улс оронд нүүрлэсэн хөрөнгө санхүүгийн хүндрэлээс  шалтгаалж тус аймгийн сумдад олгодог Орон нутгийн сангийн хөрөнгө энэ жил эрс буурсан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ