Гурван ихэр тугал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-06 13:59:27

Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу Аргын тооллын 2 дугаар сарын 27-ны даваа гаригт Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн "Тооройт" хэмээх газар өвөлжиж буй малчин Ж.Төмөрбаатарынд "Ихэр" нэртэй эвэртэй хар сарлагийн үнээнээс 3 ихэр тугал гарчээ.

Тугалнуудын хоёр нь хөх халзан зүстэй эр , нэг нь хар зүстэй эм гарсан байна.

Гурван ихрийн эх нь 2009-2010 оны зудын үед бяруу байсан бөгөөд тэдний үхэр сүргээс бараг ганцаараа өвөл хаврын зудын эрсдлийг тэсвэрлэн үлдэж байжээ. "Ихэр" нэртэй эвэртэй хар сарлаг 7 дахь удаагаа тугаллаж байгаа юм. Хар сарлагийг төдийгүй эхийг нь ч  бас "ихэр "гэж нэрлэн дууддаг байсныг малчны эхнэр ярьжээ.

Тугалнуудын эцэг мал нь тус багийн 1500 гаруй сарлагтай Улсын аварга малчин Ц.Доржсүрэн гуайн үхэр сүргийнх ажээ.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ