Дуучин А.Хишигдалай мюзиклд гол дүр бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-20 15:36:00

Зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклыг энэ сарын 29-нд цагт Улаанбаатар чуулгын тайзнаа толилуулна.

Энэхүү мюзикл нь өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болж байсан юм.

Энэ удаа мюзиклын гол дүрийг Universe best songs уралдааны Гран При шагналт, залуу дуучин А.Хишигдалай бүтээхээр боллоо. Мөн дуучин Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн болон Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар тоглох юм. Олны хэсэгт Улаанбаатар чуулгын бүжигчид бүжиглэх бол бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг Д.Мөнхболд гүйцэтгэж, найруулагчаар ОХУын Буриад улсын Төрийн Шагналт Олег Юмов ажиллаж байна.

Тус мюзиклд залуусын өнөө цагийн амьдралын ээдрээ, хайр дурлал, амьдралын эхлэл түүнээс залуус ямар үлгэр авч өнөөгөө хэрхэн дүгнэж байгаа үйл явдлын өрнөлөөр нийслэл Улаанбаатар хотын түүх болон түүний нандин уламжлал, шинэ агуулга амьдралын хэв маягийг өгүүлнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ