"Facebook" “Хариу үйлдэл”-тэй болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-20 09:47:17

ЛОНДОН. /CNN/.  "Facebook"-ийн “Таалагдлаа” товч албан ёсоор ганцаараа биш болсон ч энд “Таалагдсангүй” гэсэн товч алга байна. 

"Facebook" энэ шинэ шинжээ “Хариу үйлдэл” хэмээн нэрлэжээ. “ Хайртай”-д лугших зүрх, “Ууртай”-д хилэгнэсэн царай, нулимс цийлэгнүүлсэн “Гунигтай”, хөхөрч буй “ Хаха” болон нүд аниастай инээмсэглэх “Еэе” нараас бүрджээ.

"Facebook"-ийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Крис Кокс мэдэгдэлдээ, “Бид ямар сэтгэгдэл, хариу үйлдлүүд хамгийн их, түгээмэл байгааг судалж, тэднийг туршилт болгон дүрслэхээр ажилласан” гэжээ.

Тэгвэл ерөнхий захирал Марк Зукерберг, хүмүүс “Таалагдсангүй” товчийг их хүсдэг ч "Facebook"-ийг хуруугаа дээш доош нь гозойлгож санал өгдөг газар болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд,  хэрэглэгчдэд мэдрэмжээ илэрхийлэх арга зам бий болгохыг илүү том зорилтоо болгосон гэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ