Эмч нар зудтай сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-14 18:10:18

Дорнод аймгийн эмч нар зудын нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үеэрээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, өрхийн хэрэгцээнд шаардлагатай эмийн сангаар хангах, зудын болон гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үзүүлэх, сумдын ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээ хийж байгаа юм. Одоогоор эмч нарын баг зургаан суманд ажиллаад амжжээ.

Дорнод аймгийн 9 суманд зудын нөхцөл байдал үүсээд байгаа. Ирэх өдрүүдэд эмч нар үлдсэн сумдад ажиллахаар төлөвлөж байна. 

Сумдын хувьд шүд, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд аймгийн төв рүү ирэх шаардлагатай болдог. Өвөлжилт хүндэрч, зам харгуй цасанд боогдсон энэ үед эмч нарын баг шаардлагатай газруудад ажиллаж байгаа нь иргэдээс талархаж хүлээж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ