Койка олон улсын байгууллага Ховдын эмнэлэгт хоёр дахь төслөө хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-13 10:00:54

Ховд аймгийн БОЭТөв нь БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай 2008 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд  тус байгууллагын  төслийн санхүүжилтыг хоёр  дахь удаагаа авч  75  сая төгрөгийн өртөг  төслийг  хэрэгжүүлж  эхэллээ.

БНСУ-ын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламж “Гадаадад сайн дурын ажилтан томилох” төслийн хүрээнд хэрэгжүүлэх дээрх төслийн хүрээнд Бүсийн оношлогоо эмчилгээний төв  анхны эрүүл мэндийн баг хоол судлаач, анагаах ухааны магистр Пак Хэрим, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ча Жүна нарын сайн дурын ажилтнуудтай хамтран Эмнэлгийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчин сайжруулах” нөхцлийг бүрдүүлэх юм.

Тус  төслийн нээлтэнд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хагжлийн хэлтсийн дарга Б.Гантөмөр, ахлах мэргэжилтэн С.Дорж, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, БНСУ-ын Койка олон улсын байгууллагын суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ён,  Сайн дурын гишүүний аюулгүй байдал ба төсөл хөтөлбөр хариуцсан менежер Ким Жон Жэ, төсөл, хөтөлбөрийн дадлагажигч Хун Жи Е,  Сайн дурын гишүүний төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан  Б. Мөнх-Оргил, Ховд аймагт ажиллаж буй  сайн дурын гишүүд, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. 

Уг  төсөл хэрэгжих явцад  эмнэлэгийн  тусламж  үйлчилгээний  аюулгүй  байдлын  чанар нэмэгдэж, эмнэлэгийн орчин, үйл ажиллагааны чиглэлд  томоохон  ахиц дэвшил гарах юм.

Койка  олон улсын байгууллагын сайн дурын ажилчид нь мэргэшсэн, чадварлаг  боловсон хүчин байдаг. БОЭТ-ийн эмч, ажилтангуудад  тэдэнтэй хамтран  ажиллаж, ажлын арга туршлагаа  харилцан солилцож  байгаа нь ихээхэн давуу тал  болж байна.

Төсөл хэрэгжсэнээр Ховд аймгийн БОЭТ-ийн Мэс засал, Төрөх, Эмчилгээний хоолны тасгуудад дээрх төслийг хэрэгжүүлж тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчныг сайжруулсан байна. 

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ