БНХАУ-ын иргэд Монголд визгүй зорчих тухай мэдээлэлд тайлбар хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлгээс БНХАУ-ын иргэд Монгол улсад визгүй зорчих асуудлын талаар холбогдох яамдаас тайлбар ирүүлэхийг хүслээ
Энэ сарын 07-нд хүргүүлсэн уг хүсэлтэд, “БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 01-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр "БНХАУ-ын иргэд Монголд визгүй зорчих асуудлаар хоёр орны Гадаад харилцааны яамд харилцан санал солилцож байгаа" гэсэн мэдээлэл хийсэн. Уг асуудал нийгэмд эсэргүүцэлтэй тулж байгаагаас үүдэн сөрөг үр дагавар гарах магадлалтай байна. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайд Г.Мөнх-Оргил нарыг энэхүү мэдээлэл үнэн эсэхэд албан ёсны тайлбар ирүүлэхийг хүсч байна” гэжээ.
Ч.Ариунболд