Энэ сарын 17-ныг Орхончууд монгол дээлээрээ бахархах өдөр болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-02-07 15:04:50
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар  бүрийг ИТХ-ын нэрэмжит болголоо.

Энэ ажлын хүрээнд ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо хоёрдугаар сарыг “Төрөлх Орхон аймаг, түүх, соёл, уламжлал-Бидний бахархал” сэдвийн дор тэмдэглэнэ.  Аяны зорилго нь Орхон аймгийнхаа түүх, соёлыг олон нийтэд түгээх, ёс заншил, өв уламжлалаа дээдлэхэд оршиж байгаа юм. Үүний хүрээнд энэ сарын 17-нд  орхончуудыг “Монгол дээлээрээ бахархах”-ийг уриаллаа. Түүнчлэн ИТХ-ын ээлжит V хуралдаанд төлөөлөгчдийг монгол дээлтэйгээ ирэхийг ч санууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ