Архангайн Чулуут сумын цагаа идээний үзэсгэлэн хотод гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-30 17:48:37

Архангай аймгийн Чулуут сумын 80 орчим иргэн цагаан идээгээ борлуулахаар Улаанбаатарыг зорьжээ.

Энэ жилийн тухайд малчид цагаан идээнийхээ амт чанарт нь, мөн сав баглаа боодолд анхаарсан байна. Чулуутынхныг 100-аад тн цагаан идээг борлуулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Энэ жилийн цагаан идээний үзэсгэлэн 2-р сарын 1-10-ны хооронд Тусгаар тогтнолын талбайд болох бөгөөд УИХ-ын Г.Тэмүүлэнгийн дэмжлэгээр зохион байгуулж байгаа юм байна.

Архангай аймгийн Чулуут сумынхан 2012 оноос жил бүрийн сар шинийн өмнө цагаан идээний үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргадаг. Үзэсгэлэнд сумын малчин иргэд өөрсдийн гараар бэлтгэсэн амтат идээгээ нийслэлчүүдэд хүргэсээр “Чулуутын идээ” гэдэг нэртэй ч болсон байдаг.

 

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ