Беларусийн Засгийн газар огцрох өргөдлөө өргөн барьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-17 15:46:02

МИНСК. /TASS/. Беларусийн Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдоод байгаа Александр Лукашенкод тус улсын Засгийн газрын огцрох өргөдлөө өргөн барьлаа гэж мэдээлэв.

Огцрох өргөдөл нь Беларусийн үндсэн хууьд нйицсэн гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баасан гарагт тус улсын Сонгуулийн төв хороо албан ёсоор танилцуулсан билээ.

Лукашенко нь 83.5 хувийн санал авч ялсан бөгөөд түүний тангараг өргөх ёслол 12 дугаар сарын 11-нд болно.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ