Тэргүүний тариаланч хамт олонд нэг сая төгрөгийн шагнал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-22 22:43:03

Булган аймаг жил бүр улсын болон аймгийн тэргүүний тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг. Энэ жил ч мөн улс аймгийн шилдгээ шалгаруулахаар санал аваад байна.

Булган аймгийн хэмжээнд нийт улсын тэргүүний тариаланч хамт олон 20, аймгийн тэргүүний тариаланч хамт олон 15, улсын тэргүүний 33 тариаланч иргэн, аймгийн тэргүүний 36 тариаланч иргэн байдаг юм байна. Жил бүр тэргүүний тариаланч хамт олонд 1 сая, иргэнд 300 мянган төгрөгний шагнал дагалддаг. Энэ жил шагналын хэмжээ хэвээрээ байна.

П.Батням

Холбоотой мэдээ