Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-22 19:43:08

Булган аймгийн Рашаант суманд цэцэг өвчин гарсан тул сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нутгийн цэргийн насны эрчүүд вакцинжуулалтад дайчлагдлаа.

Тус сумын Аргал хайрхан буюу 4-р багийн нутаг дэвсгэрт Залаагийн өвөр гэх газар өвчин илэрсэн тул тэрхүү голомтоос 6 км-ийн радиуст хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Вакцинжуулах ажилд дайчлагдсан сум орон нутгийн залуус зургаан хүний бүрэлдэхүүнтэй зургаан хэсэг болж нийт 36 хүн эхний ээлжинд дайчлагдлаа.

Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал, мөн вакцинжуулалт зэрэгт хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ