Төсвийн тодотголоор хийх ажлаа төлөвлөлөө

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-17 19:56:24

Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ.

Ээлжит хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг тус бүр авч хэлэлцсэн байна. Орон нутгийн 2016 оны төсвийн давсан орлого, орон нутгийн төсвийн хэмнэлт зэргийг үндэслэн төсвийн тодотголыг хийж байгаа бөгөөд төсвийн байгууллагын үйл ажиллагаа, ангилагдаагүй зардал, орон нутгийн хөгжлийн сан, замын сангийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтдээ 1.007954.7 төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Төсвийн тодотголоор хэд хэдэн ажлыг орон нутагт хийхээр тусгажээ. Тухайлбал, Хуримын ордон барих, Эрдэнэцогт сумын зам гүүрийг засварлах, Еотон цагааны барилгын гадна фасад, дээвэр орцыг засварлахаас гадна тэр хавийн гадаад орчинг тохижуулах, Баянхонгор сумын орон сууцны подволь шугам сүлжээний засвар, зарим байгууллагуудын дээвэр халаалтын засвар зэргээр 30 ажил хийхээр болсон байна.

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ