Архангай аймаг өнгөрсөн онд самраас 1,2 тэрбум төгрөгийн орлого олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-16 15:26:00

Архангай аймгийн Жаргалант, Ихтамир, Цэнхэр, Булган, Хотонт, Тариат суманд самар ургадаг. 2016 онд эдгээр сумтай есөн компани гэрээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл байгалийн нөөц ашигласны буюу 1 кг самар тутмаас авдаг 800 төгрөгийн татвараас 2016 онд аймгийн хэмжээнд 1 тэрбум 296 сая төгрөгийн орлого төвлөрчээ.

2015 онд самраас 1 тэрбум 500 сая төгрөгийн орлого төвлөрч байжээ. Самрын орлогоос сумдад хуваарилдаг. Булган сумын хувьд 2015 оны самрын орлогоос сумандаа ойн анги байгуулсан байна. Ихтамир сум хурлын тамхимынхаа тохижилтод 100.9 сая, багуудаа мотоцикльтой болгоход 10.8 сая, хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжихэд 4,0 сая, Цэнхэр сум ойн ангийн барилгын ажилд 35,0 сая, олон нийтийн цагдаа ажиллуулах зардалд 10,0 сая төгрөг, Хотонт сум ахмадууддаа үйлчлэх төв барихад 70,0 сая төгрөгөөр зарцуулжээ.

Самар ургадаг сумдын хувьд олсон орлогын тодорхой хувийг ойн нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой байдаг. Сумд 2016 оны самрын орлогоо юунд зарцуулахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэх юм байна.

О.Амарзаяа

 

Холбоотой мэдээ