Америкийн сонгуульд нөлөөлөхийг В.Путин үүрэг болгосон гэв

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-01-07 11:09:10

ВАШИНГТОН./АР/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгосон гэж АНУ-ын тагнуулын алба мэдэгдлээ.

Оросын тал үйлдсэн байж магадгүй кибер халдлагын хэргийг АНУ-ын Тагнуулын төв газрын мэргэжилтнүүд судлан шалгаж, баасан гарагт тайлангаа танилцуулжээ.

Уг тайланд “В.Путин болон Оросын Засгийн газар Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны нэр хүндийг унагаж, Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг сонгуульд ялахад нь туслах зорилготой байсан” гэжээ.

Оросын тал кибер халдлага үйлдэж, суртал нэвтрүүлэг явуулах замаар Д.Трампт тусалсан гэж АНУ-ын албаны хүмүүс үзсэн байна.

Тэдний таамагласнаар, АНУ-ын холбоотнуудын эсрэг оросууд дээрхтэй адил кампанит ажил явуулж болзошгүй аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ