Нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-05 09:54:52

2017 оны нэгдүгээр улирлын  сарын цаг агаарын төлөв байдал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх талаар Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас зөвлөмж гаргаж холбогдох аймаг, сум, байгууллагуудад мэдээлэл хүргүүлж байна.

2017 оны хүйтний улирлын цаг агаарын ерөнхий төлвөөр агаарын температур 1 дүгээр сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин 2 дугаар сард нутгийн өмнөд хэсгээр, 3 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байхаар байна.

Орох хур тунадасны хувьд 1 дүгээр сард нутгийн өмнөд хэсэг болох тус аймгийн Булган сумын нутаг, нутгийн баруун хэсгийн зарим хэсгээр, 2 дугаар сард нутгийн хойд хэсгээр, 3 дугаар сард нутгийн хойд хэсэг Их нууруудын хотгорын ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас  орох төлөвтэй.

Одоогоор нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас Булган сум 25 см, цасны нягт 0,15г/см3, Баянгол, Баянсудал багуудын нутгаар 50-60 см орчим, Үенч сум 18 см-цасны нягт 0,12г/см3, Улиас, Жаргалан, Нарийн гол багуудын нутгаар 50-60 см, Алтай сум 15см-цасны нягт 0,09г/см3,  нягттай байна.

Мөн цас ихтэй сумдын нутгаар үе үеийн өдрийн дулааралт ажиглагдаж шөнөдөө мөстөлт үүсэх, мал өвс тэжээлийн хомсдолд орох зэрэг байдалд орохыг онцгойлон анхааруулж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ