Нэгдүгээр сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-01-05 08:57:01

УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлааст руу эргэдэг уулзвар дээр гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс зарим айлуудад цахилгаан халаагуур бэлэглэх арга хэмжээ болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс Монголын шүүхээс Монголын Үндэсний Олимпийн Хорооны 2012 оны чуулган хууль бус болохыг тогтоосон шийдвэр гарсан талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ардын Их Хурал хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт НЗДТГ-ын А танхимд Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг хуралдана.

15.00 цагт Харилцаа холбооны зохицуулах хорооны байранд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ