Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-02 12:21:59

Булган аймгийн 2017 оны төсвийн орлого, зарлагын нийт дүн 49.2 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийг хэлэлцэн баталлаа.

Төсвийн орлогод татварын орлогоор 16.4 тэрбум, татварын бус орлогоор 0.6 тэрбум, тусламжийн орлогоор 30.9 тэрбум, оны эхний үлдэглээс 1.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр боллоо. Харин цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 24.5 тэрбум, бараа үйлчилгээний зардалд 22.2 тэрбум, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардал 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа.

2017 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 655.6 сая, аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 3660.1 сая, сумдад олгох тусгай зориулалтын шилжүүлэг 26758.3 сая төгрөг байна. 

                                                                                                                П.Батням

Холбоотой мэдээ