К.Роналду "Оны шилдэг хөлбөмбөгчин"-өөр 9 дэх удаагаа тодров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-12-28 10:19:48

ДУБАЙ./Xinhua/.Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду өөрийн цомын тавиуртаа зай гаргах хэрэгтэй боллоо. Учир нь өчигдөр АНЭУ-ын нийслэл Дубай хотноо болсон дэлхийн хөлбөмбөгийн шилдгүүдэд шагнал гардуулах “Globe Soccer” ёслолын үеэр түүнийг “Оны шилдэг хөлбөмбөгчин”-өөр тодруулсан байна.

Тэрбээр ес дэх удаагаа “Оны шилдэг хөлбөмбөгчин”-өөр тодорч байгаа нь энэ юм. “Реал Мадрид” баг тавдугаар сард Аваргуудын лигт түрүүлэх, Францад энэ зун болсон “Евро-2016”-д Португалын шигшээ баг түрүүлэхэд тэрбээр  чухал хувь нэмэр оруулсан билээ.

К.Роналду хэлэхдээ “би маш их баяртай байна. Энэ он миний хувьд ч, манай багийн хувьд ч гайхамшигтай жил байлаа. Ирэх онд ч мөн адил ололт амжилтаар дүүрэн байхын төлөө би хичээх болно. Бүх зүйл тийм амар хялбар байхгүй нь мэдээж. Гэхдээ боломжгүй зүйл гэж үгүй. Жил бүр л надад сорилт тулгардаг. Би чадах бүхнээ хийж, өөрийгөө дайчлах болно” гэлээ.

Өдгөө 31 настай Роналду ФИФА-гаас шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналын дөрөв дэх удаагаа тодорсон билээ.

Харин “Реал Мадрид” клуб “Оны шилдэг баг”-аар, Португалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Фернандо Сантос “Оны шилдэг дасгалжуулагч”-аар шалгарсан байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ