Израиль-Палестины байдалд АНУ түгшиж байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-15 10:45:13

ВАШИНГТОН. /NHK/. Израиль болон Палестин хоорондын мөргөлдөөн сэтгэл түгшээж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэв.

Израиль болон Палестин хоорондын хурцадмал байдал газар авч байгаад их түгшиж байгаагаа тэрбээр өчигдөр мэдэгдээд, байдлыг намжаах нааштай алхмууд хийхийг талуудад уриалжээ.

Уг хурцадмал байдлыг намжаахын тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ойрын хугацаанд тус бүс нутгаар айлчилна гэж Жон Эрнест мэдэгдсэн байна.

Өнгөрсөн бямба гарагт Жон Керри Израилийн Ерөнхий сайд Бенямин Нетаньяху болон Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай утсаар ярьж, байдлыг намжаахыг уриалжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ