Орхон аймгийн Онцгой байдлын газар шилдгээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 13:18:06

Төрийн албаны зөвлөл Орхон аймгийн Онцгой байдлын газрыг “Иргэд олон нийттэй хамгийн сайн харилцагч” байгууллагаар шалгаруулж, өргөмжлөл гардуулав.

Өнгөрсөн баасан гарагт Төрийн албаны зөвлөл Орхон аймагт ажиллаж, “Төрийн үйлчилгээ-ололт туршлага” сэдэвт өдөрлөг, сургалт зохион байгуулжээ. Уг өдөрлөгт аймгийн Онцгой байдлын газар идэвх санаачлагатай оролцож, байгууллагын онцлог, аврах техник хэрэгсэл болон энэ онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан байна. Аймгийн Онцгой байдлын газар нь гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд ухуулга сурталчилгаа зохион байгуулах, үер, гал түймрийн гамшгийн үед иргэдтэй нягт хамтран ажилладаг тул ийнхүү шилдгээр шалгаруулжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ