АНУ-ын ЭСЯ-ны байрны өмнө агаарт хэд хэдэн удаа хий бууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-20 11:50:13

АНКАРА./Anadolu/.ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайдыг буудан хөнөөснөөс хэдэн цагийн дараа буюу өнөө өглөө Анкара дахь Америкийн ЭСЯ-ны байрны өмнө нэгэн этгээд гар буугаар агаарт хэд хэдэн удаа хий бууджээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, Туркийн нийслэл Анкара хотын Канкая дүүрэг дэх АНУ-ын ЭСЯ-ны байр руу сэжигтэн С.Сахин гэгч этгээд дөхөж очоод, гар буугаар агаарт 8-9 удаа хий буудсан байна.

Цагдаа нар сэжигтнийг саатуулж, байцаан шалгаж байгаа ажээ.

Энэ хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнө тус дүүрэгт уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэлж байсан Оросын Элчин сайд Андрей Карловын амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан билээ.

Цагдаагийн тусгай хүчнийхэн шуурхай ажиллагаа явуулан гэмт этгээдийг устгасан юм. Ажиллагаа ойролцоогоор 15 минут үргэлжилжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ